Bitdefender Total Security
376,000₮
Bitdefender Total Security нь хувь хүн болон гэр бүлд зориулсан хамгийн эрэлттэй багц бөгөөд таны компьютер, гар утас, таблет зэрэг таван төхөөрөмжийг нэг эрхээр бүрэн хамгаална.
Description
Bitdefender Total Security нь Windows, macOS, Android, iOS үйлдлийн систем бүхий таван төхөөрөмжийг нэг эрхээр хамгаалах, хувь хүн болон гэр бүлд зориулсан иж бүрэн шийдэл юм. Энэхүү багцад хамгаалалт, нууцлал, гүйцэтгэлийг сайжруулах бүх хэрэгсэл нэг дор багтсан.
Хамгаалалт
- Вирус болон ransomware-ийн эсрэг олон давхаргат хамгаалалт нь таны баримт бичиг, зураг, видеог шифрлэн түгжихээс сэргийлнэ
- Фишинг болон бусад төрлийн залилангийн холбоосыг таньж, таныг дарахаас өмнө урьдчилан хориглоно
- Сүлжээний түвшний аюул заналыг илрүүлж, халдлагаас хамгаална (Network Threat Prevention)
- Таны төхөөрөмжийг нууцаар ашиглан криптовалют олборлохоос сэргийлэх хамгаалалт
- Системийн эмзэг байдлыг шалгаж, хуучирсан програм хангамж болон аюулгүй байдлын цоорхойг илрүүлнэ
- Rescue Environment: Windows үйлдлийн систем ачаалахаас өмнө системийн гүнд нуугдсан rootkit зэрэг хортой програмыг устгана
Нууцлал
- Safepay: Онлайн банкны гүйлгээ болон худалдан авалт хийх үед тань зориулсан тусгай, аюулгүй хөтөч
- Төхөөрөмж бүрд өдөрт 200MB VPN ашиглах эрх: Нийтийн Wi-Fi сүлжээнд холбогдохдоо таны мэдээллийг шифрлэн нууцална
- Нууц үгийн менежер: Таны бүх нууц үгийг шифрлэн хадгалж, давтагдашгүй хүчирхэг нууц үг үүсгэхэд тусална
- Вебкам болон микрофоны хяналт: Таны камер, микрофонд ямар программууд хандаж буйг хянаж, зөвшөөрөлгүй хандалтыг блоклоно
- Anti-tracker: Вэб хуудсууд дахь таныг мөрдөгч скриптүүдийг хааж, интернет хурдыг сайжруулна
- File Shredder: Хэрэгцээгүй файлаа дахин сэргээх боломжгүйгээр бүрмөсөн устгах боломж
- Мэдээлэл алдагдсан тухай сэрэмжлүүлэг: Таны и-мэйл хаяг, нууц үг зэрэг хувийн мэдээлэл задарсан тохиолдолд танд тэр даруй мэдэгдэнэ
- Галт хана: Гаднаас орж ирэх зөвшөөрөлгүй, сэжигтэй холболтуудыг хориглоно
Гэр бүл ба төхөөрөмж
- Эцэг эхийн хяналт: Хүүхдийнхээ интернетийн хэрэглээг хянаж, зохисгүй контент шүүх, дэлгэцийн цагт хязгаар тавих, байршлыг харах боломжтой
- Хулгайгаас сэргийлэх (Anti-Theft): Алдагдсан төхөөрөмжийн байршлыг тогтоож, зайнаас түгжих боломж (Windows, Android)
- Wi-Fi аюулгүй байдлын зөвлөх: Таны холбогдож буй утасгүй сүлжээний эрсдэлийн түвшнийг үнэлж, зөвлөгөө өгнө
Гүйцэтгэл
- Bitdefender Photon™: Таны системийн онцлогт автоматаар дасан зохицож, төхөөрөмжийг хөнгөн ажиллуулна
- Тоглоом, кино, ажлын горимууд: Эдгээр үйлдэл хийх үед анхаарал сарниулах мэдэгдлийг түр зогсооно
- OneClick Optimizer: Нэг товшилтоор төхөөрөмжийн тань хурдыг сайжруулна
- Autopilot: Аюулгүй байдлын оновчтой тохиргоог танд автоматаар санал болгож, шийдвэр гаргахад тусална
AV-TEST, AV-Comparatives зэрэг олон улсын хараат бус лабораторийн шалгалтаар олон жил дараалан “Шилдэг” үнэлгээ авсаар ирсэн.






Reviews
There are no reviews yet.