Bitdefender-ийн албан ёсны борлуулагч

Бүх төхөөрөмжөө нэг лицензээр хамгаал

Компьютер, гар утас, таблетаа вирус, ransomware, фишинг залилангаас хамгаална. QPay-ээр төлөөд лицензээ и-мэйлээр аваарай.

100%0-day хортой программыг илрүүлсэнAV-TEST · Windows 11 · 2026 оны 5–6-р сар
AV-TEST
TOP PRODUCTWindows 11 · 2026 оны 5–6-р сарХамгаалалт 6/6 · Гүйцэтгэл 6/6 · Хэрэглээ 6/6
AV-Comparatives
Top-Rated ProductЖилийн тайлан · 2025Бүх тестийн нийлбэр үнэлгээ
AV-Comparatives
GoldAdvanced Threat Protection · 2025Зорилтот халдлагаас хамгаалах тест
AV-Comparatives
SilverReal-World Protection · 2025Бодит интернэтийн аюулын тест

Bitdefender Total Security-ийн хараат бус лабораторийн дүн. Эх сурвалж: AV-TEST, AV-Comparatives.

Бүх платформ дээр

Нэг лиценз — таны бүх төхөөрөмж

Total Security нэг лицензээр 5 хүртэлх, Family Pack 15 хүртэлх төхөөрөмжийг хамгаална.

WindowsКомпьютер
macOSMac компьютер
AndroidГар утас, таблет
iOSiPhone, iPad
Багц сонгох

Танд аль нь тохирох вэ?

Хувь хүнBitdefender Total Security

Bitdefender Total Security

376,000₮ 300,800₮-20%
  • 5 төхөөрөмж — Windows, macOS, Android, iOS
  • Вирус, ransomware, фишингээс хамгаална
  • Safepay — онлайн банкны хамгаалалт
Худалдан авах
Гэр бүлBitdefender Family Pack

Bitdefender Family Pack

410,000₮ 328,000₮-20%
  • Гэр бүлийн 15 хүртэлх төхөөрөмж
  • Total Security-ийн бүх хамгаалалт
  • Эцэг эхийн хяналт
Худалдан авах
БайгууллагаGravityZone

GravityZone

102,500₮ -с эхлэн
  • Компьютер, серверийг нэг консолоос удирдана
  • Вирус, ransomware-аас хамгаална
  • Ажилтны тоонд тохирсон үнийн санал
Үнийн санал авах
Видео заавар · 1:44

Хэрхэн захиалах вэ?

Анх удаа онлайнаар худалдан авч байгаа бол энэ богино бичлэгийг үзээрэй. Алхам дээр дарвал тухайн хэсгээс тоглоно.

Мобайл хамгаалалт

Гар утас дахь мэдээллээ хулгай, тагнуулаас хамгаалъя

Таныг анзаараагүй байхад зарим апп мэдээллийг тань хулгайлж, байршлыг тань мөшгиж эхэлдэг. Bitdefender сэжигтэй аппын үйлдлийг илрүүлж, банкны картын мэдээлэл, хувийн зурвасаа бусдад алдахаас сэргийлнэ.

  • Аппын хэвийн бус, сэжигтэй үйлдлийг илрүүлнэ (Android)
  • Картын мэдээлэл хулгайлах хуурамч сайтыг хаана
  • Чухал аппаа PIN кодоор түгжинэ (App Lock)

Ийм халдлага хэрхэн болдог вэ?

1

Хэрэгтэй мэт апп суулгана

Гар чийдэн, тоглоом, зураг засварлагч мэт апп мессеж, байршил, микрофонд хандах зөвшөөрөл хүснэ.

Flashlight Pro★ 4.6 · Хэрэгсэл
«Flashlight Pro»-д зөвшөөрөл өгөх үү?
  • SMS мессеж унших
  • Байршил
  • Микрофон
ТатгалзахЗөвшөөрөх
2

Мэдээллийг нууцаар илгээнэ

Банкны SMS код, картын мэдээлэл, байршлыг тань анзааруулалгүй хакер руу дамжуулна.

Картын мэдээлэлSMS кодБайршил
Хакерын сервер
3

Bitdefender зогсооно

Аппын хэвийн бус үйлдлийг илрүүлж, устгахыг санал болгоно.

Сэжигтэй апп илэрлээ

«Flashlight Pro» таны мессежийг уншиж, байршлыг гадагш илгээж байна.

УстгахДэлгэрэнгүй
Bitdefender

Жишээ дүрслэл: апп, утасны дугаар, холбоос нь бодит биш.

Залилангаас хамгаална

Хуурамч линк, залилангийн зурвасыг тэр дор нь танина

«Та шагнал хожлоо», «Дансаа яаралтай баталгаажуулна уу» гэх мэт хуурамч мессежийн линк дээр дарж хүмүүс ихэвчлэн хохирдог. Bitdefender ийм фишинг, залилангийн холбоосыг илрүүлж хаана.

  • Фишинг, хуурамч вэбсайт, хуурамч дэлгүүрийг хаана
  • Мессеж, чатаар ирсэн аюултай холбоосыг анхааруулна (Android)
  • Онлайн банк, худалдан авалтад Safepay хөтөч

Ийм халдлага хэрхэн болдог вэ?

1

Шагнал хожлоо гэсэн мессеж ирнэ

Яаралтай, хэт сайхан санал: шагнал, данс хаагдах, илгээмж саатсан гэх мэт.

?
+976 8815-40••Үл таних дугаар
Баяр хүргэе! Таны дугаар 5,000,000₮-ийн шагналд шалгарлаа. Шагналаа авах: mn-shagnal-avah.top/win
2

Хуурамч сайт картын мэдээлэл асууна

Жинхэнэ сайттай төстэй хуудас картын дугаар, CVV, SMS кодыг тань авна.

mn-shagnal-avah.top
Хуурамч сайт
Шагнал авахБаталгаажуулах
3

Bitdefender линкийг хаана

Хуурамч хуудас нээгдэхээс өмнө хорьж, мэдээллийг тань хамгаална.

Аюултай холбоосыг хорилоо

Энэ хуудас картын мэдээлэл хулгайлах зорилготой фишинг сайт.

mn-shagnal-avah.top/winBitdefender · Вэб хамгаалалт

Залилангийн мессежийн 3 шинж

Яаруулж, шагнал амлаж байна
Үл таних, хачин хаягтай холбоос
Карт, нууц үг, SMS код асууж байна

Жишээ дүрслэл: апп, утасны дугаар, холбоос нь бодит биш.

AI туслах · үнэгүй

Сэжигтэй бүхнийг AI-аар шалгуулаарай

Bitdefender-ийн Scamio бол залилан илрүүлэгч үнэгүй AI туслах. Сэжигтэй и-мэйл, мессеж, холбоос, QR код, дэлгэцийн зургаа илгээхэд залилан мөн эсэхийг шинжилж хэлнэ.

  • Линк, мессеж, QR код, дэлгэцийн зургийг шалгана
  • Bitdefender бүртгэлээр нэвтэрч үнэгүй ашиглана
ВэбWhatsAppMessengerDiscord
Scamio ашиглаж үзэх

Жишээ дүрслэл.

Иж бүрэн хамгаалалт

Өдөр тутам тохиолдож болох аюул, нэг багцад хамгаалалт

Bitdefender Total Security-д багтах гол хамгаалалтууд. Багц тус бүрийн боломж ялгаатай тул бүтээгдэхүүний тайлбараас шалгана уу.

Эрсдэл

Зураг, файл тань түгжигдэж, тайлахын тулд золиос нэхнэ

Хамгаалалт

Олон давхаргат хамгаалалт

Бичиг баримт, зураг, видеог вирус, ransomware-ээс олон давхаргаар хамгаална.

Эрсдэл

Онлайн гүйлгээ хийх үед картын мэдээллээ алдана

Хамгаалалт

Safepay — аюулгүй хөтөч

Онлайн банк, худалдан авалтыг тусгаарлагдсан хөтчөөр хийнэ.

Эрсдэл

Сүлжээгээр компьютер руу тань гаднаас нэвтэрнэ

Хамгаалалт

Галт хана

Зөвшөөрөлгүй хандалтыг хориглож, сүлжээний халдлагыг зогсооно.

Эрсдэл

Камер, микрофоноор тань нууцаар хянана

Хамгаалалт

Вебкам, микрофоны хамгаалалт

Ямар апп камер, микрофонд хандаж буйг мэдэгдэнэ.

Эрсдэл

Кафе, буудлын нийтийн Wi-Fi-аар нууц үгээ алдана

Хамгаалалт

VPN

Өдөрт 200MB VPN-ээр нийтийн Wi-Fi дээр ч мэдээллээ шифрлэнэ.

Эрсдэл

Нэг нууц үгийг олон газар ашиглаад бүх бүртгэлээ алдана

Хамгаалалт

Нууц үгийн менежер

Нууц үгээ шифрлэн хадгалж, хүчтэй нууц үг автоматаар үүсгэнэ.

Эрсдэл

Хүүхэд зохисгүй контент, үл таних хүнтэй тааралдана

Хамгаалалт

Эцэг эхийн хяналт

Контент шүүх, дэлгэцийн цаг хязгаарлах, байршил харах. Family Pack-д багтана.

Эрсдэл

Утас, компьютерээ алдаж, доторх мэдээллээ алдана

Хамгаалалт

Алдагдсан төхөөрөмжийн хамгаалалт

Байршлыг нь тогтоож, зайнаас түгжинэ.

Эрсдэл

И-мэйл, нууц үг тань өөр сайтаас задарсан байна

Хамгаалалт

Мэдээлэл алдагдлын дохио

И-мэйл, нууц үг тань задарвал тэр даруй мэдэгдэнэ.

Яагаад Bitdefender

Яагаад заавал Bitdefender гэж?

2001 оноос хойш

Кибер аюулгүй байдлын чиглэлээр 2001 оноос хойш ажиллаж буй компани.

Хараат бус лабораторийн үнэлгээ

AV-TEST: хамгаалалт, гүйцэтгэл, хэрэглээ 6/6 (2026 оны 5–6-р сар). AV-Comparatives 2025: Top-Rated Product.

Монгол хэлээрх дэмжлэг

Бүтээгдэхүүн сонгох, суулгах, хугацаа сунгахад монгол хэлээр зөвлөгөө өгнө.

Хэнд хэрэгтэй вэ?

Bitdefender танд яагаад хэрэгтэй вэ?

Ганцхан удаагийн халдлага олон жилийн хөдөлмөр, нандин дурсамжийг тань устгаж мэднэ. Таны хувьд юу үнэ цэнтэй байна, Bitdefender түүнийг хамгаална.

Гэр бүлд

Олон жил хуримтлуулсан гэрэл зураг, бичлэгээ ransomware халдлагад түгжүүлэхээс хамгаалж, хүүхдийнхээ онлайн орчинд хяналт тавиарай.

Тохирох багц: Family Pack

Контент бүтээгчдэд

Кино, видео, зургийн архив, төслийн файлууд ганц халдлагаар бүгд түгжигдэх эрсдэлтэй. Урьдчилан сэргийлээрэй.

Тохирох багц: Total Security

Оюутан, фрилансерт

Дипломын ажил, судалгааны материал, захиалгат ажлын файлаа вирус, хулгайд алдах эрсдэлгүй ажиллаарай.

Тохирох багц: Total Security

Бизнест

Гэрээ, санхүүгийн баримт, харилцагчийн мэдээлэл бол байгууллагын тань нэр хүндийн нэг хэсэг.

Тохирох багц: GravityZone
Байгууллага

GravityZone — байгууллагын хамгаалалт

Компьютер, серверээ нэг консолоос удирдан хамгаална. Ажилтны тоо, хэрэгцээнд тань тохируулсан үнийн саналыг бэлтгэж өгнө.

Түгээмэл асуулт

Худалдан авалтын талаар

Кодоо хэрхэн идэвхжүүлэх вэ?

central.bitdefender.com хаягаар нэвтэрч Bitdefender бүртгэлээ үүсгээд, «My Subscriptions» цэсний «Activate with code» хэсэгт кодоо оруулна.

Идэвхжүүлэлтийн код хэзээ ирэх вэ?

Төлбөр баталгаажсаны дараа код таны и-мэйл хаягт ихэвчлэн хэдхэн цагийн дотор, ихдээ ажлын 24 цагт илгээгдэнэ.

Онлайнаар хэрхэн захиалах вэ?

Дэлгүүрээс бүтээгдэхүүнээ сонгоод сагсанд нэмнэ, нэр, утас, и-мэйлээ бөглөөд QPay-ээр төлнө. Энэ хуудасны «Хэрхэн захиалах вэ?» хэсэгт 1:44 минутын видео заавар бий.

Ямар аргаар төлөх вэ?

QPay-ээр төлнө. QR кодыг Монголын ихэнх банкны аппаар уншуулж болно.

Буцаалт хийж болох уу?

Идэвхжүүлээгүй лицензийн төлбөрийг худалдан авснаас хойш 14 хоногийн дотор буцаан олгоно. Идэвхжүүлсэн кодыг буцаах боломжгүй.

Бүх асуулт

Зөвлөгөө

Аль багцыг сонгохоо мэдэхгүй байна уу?

Хамгаалах төхөөрөмжийн тоо, хэрэглээгээ бичээд илгээхэд бид танд тохирох Bitdefender багцыг санал болгоно.

Эсвэл залгаарай: 8610 0157