Bitdefender Mobile Security

84,600

Bitdefender Mobile Security нь Таны Android болон iOS гар утсыг сэжигтэй апп, аюултай линкээс хамгаална.

SKU: mobile-security Category:

Description

Bitdefender Mobile Security нь Android болон iOS үйлдлийн системтэй гар утас, таблетад зориулсан иж бүрэн хамгаалалтын шийдэл юм. Банкны аппликейшн, хувийн зурвас, гэрэл зураг гээд таны хамгийн чухал мэдээлэл гар утсанд тань байдаг тул хамгаалалт нь ч мөн тэндээ байх нь зүйн хэрэг.

Хамгаалалт

  • App Anomaly Detection — Суулгасан аппликейшний хэвийн бус, сэжигтэй үйлдлийг бодит цагт илрүүлнэ (Энэ төрлийн анхдагч технологи).
  • Аппликейшн суулгах бүрд вирусийг автоматаар шалгана.
  • Scam Alert — Мессеж, чат, мэдэгдэл дундах фишинг болон залилангийн холбоосыг таньж анхааруулна.
  • Спам болон залилангийн дуудлагыг ухаалгаар шүүж, ялгана.

Нууцлал ба Хяналт

  • App Lock — Чухал аппликейшнүүдээ PIN кодоор түгжих бөгөөд Smart Unlock функцээр итгэмжит Wi-Fi сүлжээнд автоматаар нээнэ.
  • Account Privacy — Таны и-мэйл хаяг мэдээллийн алдагдалд өртсөн эсэхийг шалгах боломжийг олгоно.
  • Өдөрт 200MB хүртэлх датаг шифрлэгдсэн VPN сүлжээгээр дамжуулах боломжтой.

Утсаа алдсан тохиолдолд

  • Гар утасныхаа байршлыг тогтоох, зайнаас түгжих, дэлгэц дээр нь мессеж илгээх боломжтой.
  • Snap Photo — Таны зөвшөөрөлгүйгээр утсыг тань ашиглахыг оролдсон хүний зургийг нууцаар дарна.

Нэмэлт боломжууд

  • WearON — Ухаалаг цагтай холбогдож, таныг утсаа орхисон тохиолдолд сануулга өгнө.
  • Autopilot зөвлөх болон батарей хэмнэх горим.

Android болон iOS үйлдлийн системд зориулсан 1 төхөөрөмжийн, 1 жилийн лиценз.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Bitdefender Mobile Security”

Your email address will not be published. Required fields are marked *