Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь bitdefendermongolia.mn (цаашид “вэбсайт” гэх) онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна. Манай вэбсайт нь Bitdefender бүтээгдэхүүний Монгол дахь албан ёсны борлуулагчийн онлайн дэлгүүр юм. Та манай вэбсайтаар үйлчлүүлж, худалдан авалт хийснээр доорх нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч буйг анхаарна уу.

Бүтээгдэхүүн ба Үнэ

Манай вэбсайтад байршсан бүх бүтээгдэхүүний үнэ нь Монгол төгрөгөөр (₮) илэрхийлэгдэнэ. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) тусгайлан заагаагүй бол вэбсайтад заасан үнэ нь эцсийн үнэ байна.

Захиалга ба Төлбөр

  • Та захиалга хийснээр тухайн бүтээгдэхүүний төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.
  • Төлбөр амжилттай баталгаажсаны дараа Таны захиалгад бүртгүүлсэн и-мэйл хаягт лицензийн идэвхжүүлэлтийн кодыг илгээнэ.

Хүргэлт

Бидний борлуулдаг бүтээгдэхүүн нь дижитал тул биет хүргэлт хийгдэхгүй. Лицензийн идэвхжүүлэлтийн кодыг Таны и-мэйл хаягт илгээх бөгөөд ажлын цагаар ихэвчлэн хэдхэн цагийн дотор, нөхцөл байдлаас шалтгаалан хамгийн ихдээ ажлын 24 цагийн дотор хүргэгдэнэ.

Лицензийн ашиглалт

Худалдан авсан Bitdefender бүтээгдэхүүний лицензийн ашиглалт нь Bitdefender компанийн Эцсийн хэрэглэгчийн лицензийн гэрээ (EULA – End-User License Agreement)-гээр зохицуулагдана. Та бүтээгдэхүүнийг суулгаж, ашиглахаасаа өмнө уг гэрээтэй танилцах үүрэгтэй.

Буцаалт

Бүтээгдэхүүн буцаахтай холбоотой нөхцөлийг манай вэбсайтын Буцаалтын бодлого хуудсаар дэлгэрэнгүй зохицуулна.

Оюуны өмч

  • Энэхүү вэбсайтын агуулга, дизайн, текст, зураг болон бусад материалыг зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно.
  • Bitdefender нэр, лого болон холбогдох тэмдэглэгээ нь Bitdefender компанийн өмч бөгөөд бүртгэгдсэн барааны тэмдэг юм.

Маргаан шийдвэрлэх

Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой аливаа маргаан, санал зөрөлдөөн гарвал талууд харилцан тохиролцохыг эрмэлзэнэ. Харилцан тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.