Төлбөр ба Хүргэлт
Видео заавар (1:44): дэлгүүрээс бүтээгдэхүүн сонгох, сагсанд нэмэх, мэдээллээ бөглөх, QPay-ээр төлөх, лицензийн код хүлээн авах.
Төлбөрийн нөхцөл
Та манай онлайн дэлгүүрээс худалдан авахдаа төлбөрөө QPay-ээр төлнө.
- QPay: Захиалгаа баталгаажуулсны дараа дэлгэцэн дээр гарч ирэх QR кодыг өөрийн ашигладаг банкны аппликейшнээр уншуулан төлбөрөө шууд, найдвартай хийнэ.
- Ямар аппаар: Хаан банк, Төрийн банк, Хас банк, ХХБ зэрэг Монголын ихэнх банкны апп QPay-ийн QR кодыг уншина.
Бүтээгдэхүүний хүргэлт
Манай бүх бүтээгдэхүүн нь дижитал хэлбэрээр хүргэгддэг. Таны төлбөр амжилттай баталгаажмагц бүтээгдэхүүнийг идэвхжүүлэх албан ёсны лицензийн код таны бүртгүүлсэн и-мэйл хаяг руу илгээгдэнэ.
Код хүргэх хугацаа:
- Ажлын цагаар ихэвчлэн хэдхэн цагийн дотор илгээгддэг.
- Ямар нэгэн саатал гарсан тохиолдолд ажлын 24 цагт багтан танд баталгааттай хүрнэ.
Идэвхжүүлэлтийн код ашиглах заавар
И-мэйлээр хүлээн авсан идэвхжүүлэлтийн кодоо ашиглан Bitdefender бүтээгдэхүүнээ идэвхжүүлэхэд маш хялбархан. Дараах алхмуудыг дагана уу:
- Алхам 1: Bitdefender Central-ийн албан ёсны вэбсайт руу хандана уу: central.bitdefender.com
- Алхам 2: Өөрийн Bitdefender бүртгэлээр нэвтэрч орох, хэрэв бүртгэлгүй бол шинээр бүртгэл үүсгэнэ үү.
- Алхам 3: “My Subscriptions” (Миний захиалга) хэсэгт байрлах “ACTIVATE WITH CODE” (Кодоор идэвхжүүлэх) товчийг дарж, и-мэйлээр очсон кодоо оруулна уу.
Кодоо оруулсны дараа таны бүтээгдэхүүний ашиглах хугацаа шууд идэвхжинэ.
Код ирээгүй тохиолдолд
Хэрэв таны идэвхжүүлэлтийн код заасан хугацаанд ирээгүй бол дараах зүйлсийг шалгана уу.
- Юун түрүүнд таны и-мэйлийн Спам (Spam) хавтсыг шалгана уу. Зарим тохиолдолд автоматаар илгээгдсэн мэйл спам руу ордог.
- Хэрэв спам хавтаст байхгүй бол бидэнтэй info@bitdefendermongolia.mn и-мэйл хаягаар холбогдоно уу. Бид таны асуудлыг ажлын цагаар шуурхай шийдвэрлэх болно.